• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    123   |  
0

Баян-Өлгий аймаг, Дэлүүн сумын “Төгрөг” гэдэг газар малаа хариулж явсан малчин А /26 настай, эрэгтэй/ уулын цасны нурангид дарагдсан тухай мэдээлэл энэ сарын 12-ны өдрийн 19:50 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, мэргэжлийн ангийнхан очиж иргэн А-г цасны нурангид дарагдсанаас гэмтэж бэртсэн байсныг эсэн мэнд олж тус сумын Нэгдсэн эмнэлгийн автомашинаар Дэлүүн сумын төвд тээвэрлэн хүргэсэн байна.

Эх сурвалж: ОБЕГ

TAGS





Холбоотой санал болгох мэдээ