• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    185   |  
0
Дэвин Хэйни, Райан Гарсиа нарын тулааны тов албан ёсоор гарч WBC холбооны хагас дунд жингийн аваргын төлөө ирэх дөрөвдүгээр сарын 20-нд Лас Вегаст тулалдахаар боллоо. Хоёр тамирчин цахим хуудсаар багагүй маргалдаж олны анхааралд байсны эцэст хайнаагаа салгах тулаанаа хийхээр болж байна. Өсвөр насандаа хоёр тамирчин зургаан удаа тулалдсан. 
 
Аваргын бүсээ хамгаалагч Дэвин Хэйнигийн хувьд домогт боксчин Василь Ломаченкогийн эсрэг хамгаалсан. Мөн жин өгсөж WBC холбооны супер хөнгөн жингийн аварга Режи Прогрэйг буулган авсан. Хэйни мэргэжлийн боксын 31 тулаан хийж нэг ч ялагдал амсаагүй яваа. Мөн тулааныхаа талыг хүнд цохилтоор дуусгасан.  Харин Гарсиа 25 тулаан хийж 24-т нь ялалт байгуулсан. 24 ялалтын 20 нь хүнд цохилтоор өндөрлөсөн. 
 
Хоёр тамирчны долоо дахь тулаан бокс сонирхогчдын анхаарлыг хамгийн их татаж байгаа. Дэвин Хэйни ялбал жингийн номер нэг гэдгээ батлан харуулж түүний хувьд аваргын суудлаа улам баталгаажуулна. Харин Гарсиа энэ тулаанд ялбал түүний эрэмбэ дээшилж дахин энэ жингийн оргилд хүрэх юм. 
 
 
TAGS