• Lead the way ...
         
27
2025
Aug
Daily poll
(Нийт санал: 219)
5.94%
94.06%


Сэтгүүлч: П.Цанжид   |    202   |  
0

"Парис-2024" зуны Олимпын наадмын эрхийн оноо олгох Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-12-нд болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд манай улсаас улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Дэнсмаа нарын удирдлага дор 14 тамирчин оролцож  эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Г.Ануужин мөнгө, 71 кг-ын жинд О.Төгс-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ.

Г.Ануужин Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван жил дараалан медаль хүртэж байна.  Түүний хувьд 2022 онд хүрэл, 2023 онд алт, 2024 онд мөнгөн медаль хүртлээ. О.Төгс-Эрдэнэ өсвөрийн Азийн АШТ-ээс гурван алт, нэг хүрэл, залуучуудын Азийн АШТ-ээс нэг мөнгөн медаль хүртэж байсан ба залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ.
TAGS