• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    117   |  
0
Цагаан сарын баяраар хөдөө орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Үүнээс гадна нар харах, уул овоонд гарах зорилгоор  Хэнтий, Сүхбаатар аймгийн чиглэлд зорчих хөдөлгөөн эрс нэмэгддэг байна. Тухайн аймгуудын хувьд энэ өвөл цас ихтэй, Сүхбаатар аймгийн ихэнх сум мөсөн зудын нөхцөл байдалтай, орон нутгийн чанартай авто замууд хаагдсан байгаа тул тухайн чиглэлд зорчихгүй байхыг иргэддээ анхааруулж байна.
 
Зайлшгүй шаардлагаар хөдөө орон нутагт зорчих гэж байгаа иргэдийн хувьд техник хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, шатах тослох материал, хоол хүнсний нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаат зам, гүүрээр явах, жижиг оврын суудлын машин, мотоциклоор зорчихгүй байж, бага насны хүүхдийг авч явахгүй байхыг анхааруулж байна. 
TAGS