• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    169   |  
0
Лос Анжелес Лэйкерс багийн домогт тоглогч Коби Брайантад зориулсан хөшөөний нээлт өнөөдөр боллоо. Уг хөшөө нь 2006 оны нэгдүгээр сард Торонто Рэпторс багийн эсрэг 81 оноо авсан тоглолтынхоо дараа талбайгаас гарч явахдаа баруун долоовор хуруугаа өргөсөн дүрслэлтэй хийгдсэн байна. 
 
NBA-ын таван удаагийн аварга 2020 оны нэгдүгээр сард нисдэг тэрэгний ослоор нас барсан нас барсан. Кобе Брайант 20 жилийн карьераа бүхэлд нь Лэйкерс багтаа өнгөрүүлж 2016 онд зодог тайлсан. Мэргэжлийн тамирчин байх хугацаанд таван удаа аваргалж, 18 удаа бүх одод, хоёр удаагийн лигийн шилдэг тоглогч болж байсан.  Тэрээр 33,643 оноогоор NBA-ийн онооны жагсаалтын дөрөвдүгээр байранд бичигддэг. 
 
 
TAGS