• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    163   |  
0

“Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн дээд цол, одон, медаль гардуулж байгаа. 

Энэ үеэр жүжигчин, найруулагч Д.Баттөмөр Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэн байна. Өвөрхангай аймгийн Арвэйхээр сумын харьяат тэрээр 1981 онд төрсөн. Сургуулиа төгсөөд "Эрхэм элч" уран бүтээлийн нэгдэлд жүжигчнээр элсэж байсан. Төд удалгаа Х Түц хамтлагт орж олны танил болж эхэлсэн. 

Дэлгэцийн урлагт "Рашаантын 18", "Учиртай гурван толгой", "Миний хөрш чөтгөр", "Болсон явдал" зэрэг УСК-оор олонд танигдаж эхэлсэн. 2011 онд "Мөрөөдлын театр"-ыг байгуулсан. Хөнгөн дүрээр үзэгчдэдээ танигдсан жүжигчин Д.Баттөмөр Трио уран сайхны киног найруулж өөрөө гол дүрдээ тоглосон. "Трио" уран сайхны кино даун синдромтой иргэний дүрийг онцлон гаргасан. Тэрбээр мөн тус кинонд бүтээсэн дүрээрээ АНУ-ын "Seattle Filmmaker Awards" наадмаас "Шилдэг эрэгтэй жүжигчин" шагнал хүртсэн билээ.  "Трио" уран сайхны кино нь 17 улсаас 22 шагнал хүртээд байгаа. 

 

TAGS