• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    67   |  
0

Ерөнхий боловсролын сургууль орчмын явган хүний гарцад замын хөдөлгөөний дүрэмд заасан тэмдэг, тэмдэглэгээгээр лед гэрлэн гарц суурилуулж эхлээд байгаа. Баянгол дүүргийн цэцэрлэг, сургуулийн ойролцоо 12 байршилд явган хүний 15-н гарцад лед гэрлэн гарц хийхээр төлөвлөжээ. Одоогийн байдлаар таван сургуулийн ойролцоох зургаан байршилд явган хүний лед гэрлэн гарц суурилуулсан байна.  Лед гэрлэн гарц суурилуулах ажлыг есөн дүүргийн 102 байршилд хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа гэнэ. 

  • Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, 20 дугаар сургуулийн урд тал
  • Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 113 дугаар сургуулийн баруун тал
  • Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, “Сэтгэмж” цогцолбор сургуулийн зүүн тал
  • Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 47 дугаар сургуулийн урд тал
  • Баянгол дүүргийн 27 дугаар хороо, 38 дугаар сургуулийн урд явган хүний лед гэрлэн гарц суурилуулсан.

 

TAGS