• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    109   |  
0
Он гарсаар цасанд суусан 58 дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 484 иргэний аюулгүй байдлыг хангаж, 108 тээврийн хэрэгслийг цаснаас татан гаргаад байна. Энэ жилийн хувьд нийт нутгаар цасан бүрхүүлийн хэмжээ олон жилийн дунджаас илүү байгаа тул сар шинийн өдрүүдэд хөдөө орон нутагт зорчихдоо баталгаатай замаар явах, нуур голын мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна. 
 
Өнгөрөгч сар  шинийн баярын өдрүүдэд Онцгой байдлын байгууллагад цасанд суусан, төөрсөн, сураггүй болсон 18 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж байсан.
 
Хөдөө орон нутагт зорчихдоо шатахууны нөөцтэй, дулаан хувцастай байх, хоол хүнсний нөөцтэй, автомашинд зайлшгүй байх анхны тусламжийн багц, чирэгч, татлага, хүрз бусад шаардлагатай зүйлсийг авч явж хэвшихийг уриалж байна. 
TAGS