• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    139   |  
0
Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд өнөөдөр эхэллээ. Энэ жилийн сар шинийн барилдаанд Даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва тэргүүтэй 256 зодоглож байгаа. 
 
Өнөөдрийн барилдаанд зодоглосон дээгүүр цолтнуудаас Улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, гарьд Ө.Бат-Орших нар өвдөг шороодлоо. Арслан Ц.Содномдорж нэгийн даваанд Хэнтий аймгийн харьяат сумын заан Д.Цэрэннямд өвдөг шороодсон. Хоёрын даваанд Улсын арслан Р.Пүрэвдагва аймгийн начин П.Алтанхуягт уналаа. Гарьд Ө.Бат-Орших аймгийн начин О.Баярбаасанд уналаа. 
 
 
TAGS