• Lead the way ...
         
20
2024
May
Daily poll


Нийтлэлч: Л.Нандинчимэг   |    138   |  
9
 
Экологийн цагдаагийн албанаас орон нутгаас Улаанбаатар хот руу зорчих хөдөлгөөнд холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулсан хяналт шалгалтаар тарвага 179, чоно 10, зээр нэг, загас 187, үнэг, туулай, ятуу тус бүр гурав, шувуу ес, хярс зургаа, зэрлэг гахайн мах 15 кг, чононы соёо 11, бугын эвэр зургаа, чанаж бэлтгэсэн тарвага дөрвөн ширхгийг тус тус эд мөрийн баримтаар түр хураан авч холбогдох байгууллага, албан тушаалтанд хуулийн хугацаанд шилжүүлээд байна.
 
 
Гэмт хэрэг, зөрчлийн улмаас түр хураагдсан эд зүйлсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12.2, 4.12.9-д заасны дагуу холбогдох мэргэжлийн байгууллага болох Нийслэлийн Байгаль орчны газар болон Зоонозын өвчин судлалын төвд шилжүүлдэг.
 
Зэрлэг ан амьтны гаралтай түүхий эдийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол гэмт хэрэг, зөрчилд тооцож, хариуцлага хүлээлгэдэг болохыг анхааруулж байна.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ