• Lead the way ...
         
02
2025
Nov
Daily poll
(Нийт санал: 2)
100.00%
 


Нийтлэлч: Л.Нандинчимэг   |    228   |  
0

Архангай аймгийн Жаргалант сумын Ямаат багийн нутаг сумын төвөөс зүүн хойд зүгт 8 км-т орших Үзүүрийн бууц хэмээх газарт хоёрдугаар сарын 4-ний 04:00 цагийн орчим тус сумын харьяат малчин О гэрээсээ гараад сураггүй болжээ. 

Энэ тухай дуудлагыг 4-ний 18:45 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус  аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Цагдаагийн тасгийнхан, сумын Мэргэжлийн ангийнхан малчин 56 настай эмэгтэйг /сэтгэцийн өөрчлөлттэй/ эрэн хайх ажиллагааг 5-ны өдрийн 12:25 цагаас эхлүүлжээ. 

Тус багийн Арцны сахья гэдэг газар Орхон голын эрэг дагуу завьтай 50 метр зайд эрэн хайж, 13:37 цагт цогцсыг нь олж, гарган сумын Цагдаагийн тасгийн зохицуулагчид шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ