• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    140   |  
2

Өнгөрсөн оны аравдугаар сард Дорноговь аймгийн Сайншанд суманд хичээлдээ явахаар гэрээсээ гарсан 12 настай охин амь насаа алдсан харамсалтай явдал болсон.

Мөрдөн байцаах албанаас уг хэргийг үйлдсэн Г гэгчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.

ЦЕГ-аас мэдээлснээр мөрдөн байцаах албанаас иргэн Г-д холбогдуулан 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр насанд хүрээгүй хүнд хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан хүн хулгайлсан, улмаар 2023 оны аравдугаар сарын 4-ний өдөр онц харгис хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж амь насыг нь хохироожээ.

Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хэсгийн 2.4, мөн хэсгийн 2.7, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4, мөн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг дуусган хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай нийслэлийн Прокурорын газарт хүргүүлжээ.

Эрүүгийн хуулиас:

10.1 дүгээр зүйл.Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.1.онц харгис хэрцгийгээр

2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор

2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж

12.1 дүгээр зүйл.Хүчиндэх

4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

13.2 дугаар зүйл.Хүн хулгайлах

1.Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхэлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан авч явсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж зэрэг зүйл ангиар хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.

 

Эх сурвалж: ЦЕГ

TAGS





Холбоотой санал болгох мэдээ