• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    171   |  
0

2023 оны эцсийн байдлаар ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 7.64 их наяд төгрөг болж, өмнөх оноос 17.8 хувиар өссөнийг Монголбанк мэдээллээ. Оны эцсийн дүнгээр 114 мянга 814 зээлдэгч ипотекийн зээлийн үлдэгдэлтэй байснаас 85 мянга 846 нь хөтөлбөрт хамрагдсан зээлдэгч байна. Эдгээр иргэдийн зээлийн нийт үлдэгдэл 5.19 их наяд төгрөг байгаагаас дөрвөн их наяд нь МИК ОССК-д шилжсэн зээл байгаа аж.

Зээлийн чанарыг өмнөх оны эцэстэй харьцуулахад огцом өөрчлөлтгүй буюу нэг хувь нь анхаарал хандуулах зээл, 1.1 хувь нь чанаргүй зээл байна.

Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойших 10 жилийн хугацаанд нийт 115 мянган иргэн зээлд хамрагдсанаас 35 хувь нь гэр хорооллоос орон сууцанд шилжиж орсныг Монголын Ипотекийн Корпорац мэдээлжээ. Мөн Улаанбаатар хотын нийт өрхийн 50 хувь нь гэр хороололд оршин сууж байгаа бөгөөд цаашид 200 мянган айл, өрхийг орон сууцжуулах орон зай байна гэж үзэж байна.

2024 оноос ипотекийн зээлийн эх үүсвэрээс орон нутаг руу түлхүү хуваарилна гэж Сангийн сайд мэдээлж байв. 2023 оны статистик үзүүлэлтээр ипотекийн зээлийн 17.1 хувь буюу 1.3 их наяд төгрөг нь орон нутагт ногдож байгаа аж. Хэдий тийм боловч 2024 онд ипотекийн зээлийн нийт санхүүжилт өмнөх оноос буурахгүй гэж Монголбанк мэдээлж байна.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ