• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    209   |  
0

Баянхонгор аймаг, Өлзийт сум Байн-Ам багийн “Байн хөндий” гэдэг газар суудлын хоёр автомашин мөргөлдөж автомашины төмөр эд ангид 4 хүн хавчуулагдан нас баржээ.

Мөн нэг том хүн, нэг хүүхдийг эсэн мэнд гарсан тухай дуудлагыг 01.30-ны өдрийн 18:45 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Тодруулбал тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан Приус- 11” загварын суудлын автомашин, Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд дөрвөн зорчигчтой зорчиж явсан “Пробокс” загварын суудлын автомашинтай мөргөлджээ. 

Улмаар "Пробокс" загварын суудлын автомашины жолооч Г /56 настай, эрэгтэй/, С/16 настай, эрэгтэй/ нар гэмтсэн байсан тул Өлзийт сумын сум дундын Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн автомашин авч явсан байна. Мөн автомашинд зорчиж явсан  иргэн А/47 настай, эрэгтэй/,  иргэн У /34 настай, эрэгтэй/, Приус-11 загварын автомашинд зорчиж явсан иргэн Б/58 настай, эрэгтэй/, Д /60 настай, эмэгтэй/ нар нас барсан байсан тул 22:14 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Жолооч та бүхэн авто замд зорчихдоо аюулгүй байдлаа сайн хангаж, замын хөдөлгөөний дүрмээ баримталж, халтиргаа гулгаанаас үүсэх аваар ослоос сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

TAGS





Холбоотой санал болгох мэдээ