• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    77   |  
0
 

2021 оны Сүхбаатар аймгийн цэргийн штабын сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл шатны сургалтыг хээрийн байрлалд 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн14 хоногийн хугацаатай зохион байгууллаа.

Тус сургалтаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэдэд зэвсэг, техник дээр ажиллах дадлага, чадвар эзэмшүүлэх, Батлан хамгаалах хууль тогтоомж, цэргийн хэргийн мэдлэг, ур чадвар олгохыг зорьсон байна.

Хээрийн байрлалыг Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн буудлагын талбай, материаллаг баазыг түшиглэн “Цэргийн дүрэм”, “Цэргийн алба зохион байгуулах заавар”-ын дагуу эрүүл ахуй, хөдөлмөр аюулгүй байдлын стандарт шаардлагад нийцүүлэн төхөөрөмжилж явуулсан бөгөөд Сүхбаатар аймгийн прокурорын газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газраас мэргэжилтнүүдийг урьж дадлага сургалт, зохион байгуулсан.

Сургалтын төгсгөлд АЗДТГ-ын Цэргийн штабын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Хошууч Ө.Баясгалан, ЗХ-ний 338 дугаар ангийн штабын дарга Хошууч Б.Ганболд дүйцүүлэх албаны бүрэлдэхүүнд баяр хүргэн, сертификат гардуулжээ. Цэргийн дүйцүүлэх алба хаагчдын зүгээс урлагийн тоглолт хийж, Үндэсний бөхийн барилдаан зохион байгуулж байр эзлүүлэн шагнасан байна.

 

TAGS