• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    167   |  
0
  • Aфрик тивийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ 16 шатны тоглолтууд үргэлжилж байна
  • Мали 2-1 Буркина Фасо: Үзэх
  • Марокко 0-2 Өмнөд Африк: Үзэх

Африкийн хөл бөмбөгийн холбооноос зохиодог тивийн аварга шалгаруулах тэмцээн "Africa Cup of Nations" буюу "AFCON 2023"-ын шигшээ 16 шатны тоглолтууд өнгөрсөн шөнө дууслаа.

Шөнийн эхний тоглолтод Мали улсын баг Буркинао Фасогийн шигшээ багийг 2-1 харьцаагаар хожив. Маличууд тоглолтын 3 дахь минутаас тэргүүлж эхэлсэн бөгөөд хоёрдугаар үеийн 47 дахь минутад Лассин Синаёокогийн гоолоор тэргүүллээ баталгаажуулсан. Буркина Фасогоос Бертранд Траоре 57 дахь минутад гоол оруулсан ч тоглолт дахин гоол оролгүй өндөрлөсөн байна. Ийнхүү Маличууд шөвгийн наймд талбайн эзэн Кот д'Ивуартай тоглохоор болов.

Харин түүний дараа 2022 оны Катарын ДАШТ-ий 4-р байр Мароккогийн шигшээ баг Өмнөд Африкийн шигшээ багтай тоглов. Тоглолтын 57 дахь минутад Эвидэнс Макгопа гоол орууснаар Өмнөд Африкчууд тэргүүлж эхэлсэн. Африкийн цомд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай Марокко тооны харьцааг тэнцүүлж чадахгүй байсаар 90+5 дахь минутад Тебохо Мокоэна гоол оруулж тоглолт 0-2 харьцаагаар өндөрлөсөн байна. Ийнхүү Өмнөд Африкчууд хүчирхэг Марокког хожиж шөвгийн наймд Кабо Верде улсын шигшээ багтай тоглохоор болов.

Одоогоор Экваторын Гвиней улсын шигшээ багийн довтлогч Эмилио Нсүэ 5 гоолтой мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа бол Анголын шигшээ багийн довтлогч Желсон Дала, Египетийн Мостафа Мохамед нар 4 гоолтой, Алжирын Багдад Бунеджа, Анголын Мабулулу, Буркина Фасогийн Бертранд Траоре, Малигийн Лассин Синаёоко нар 3 гоолтой удаалж байна.

 

 
 
 
TAGS