A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 189 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 189 | |
|
Израил, Хамасын талууд зургаан долоо хоногийн хугацаанд галаа зогсоож магадгүй байна. Тодруулбал Хамас зэвсэгт бүлэглэлийн улс төрийн удирдагч Газын зурваст болж буй дайныг түр хугацаанд зогсоох талаар шинэ саналыг судалж байна хэмээн мэдэгдэв.
Тодруулбал Израил, АНУ, Катар, Египетийн тогтоосон саналыг хэлэлцэхээр Хамас бүлэглэлийг Египетэд урьсан байна.
Тус саналд дурдсанаар зургаан долоо хоногийн хугацаанд талууд галаа зогсоох бөгөөд Хамасын барьцаанд буй иргэдийг Израилд хоригдож буй палестинчуудаар солих аж.
Удирдагч Исмаил Ханиегийн хэлснээр Хамас бүлэглэлийн хүсэж байгаа зүйл нь дайныг бүрмөсөн зогсоох бөгөөд Израилын цэргүүдийг Газын зурвасаас гаргах гэв.
Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “бүрэн ялалт” байгуулах буюу Хамас бүлгийг бүрэн устгахаас нааш дайн дуусахгүй гэдгийг мэдэгдсэн.
Шинээр хэлэлцэж буй саналын талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй ч сайн санал болсон” гэдгийг хэлсэн юм.
2023 оны аравдугаар сарын 7-д Хамас бүлэглэл Израил руу довтолж 1200 гаруй аминд хүрсэн бөгөөд 250 орчим хүнийг барьцаалсан.
Үүний хариуд Израилын арми Газын зурвас дахь Хамас бүлэглэл рүү довтолсон бөгөөд Газын эрүүл мэндийн яамны мэдээллээр 26 мянга гаруй хүн Газын зурваст амь үрэгджээ.
Арваннэгдүгээр сарын сүүлээр талууд тохиролцсоны үндсэн дээр долоо хоногийн хугацаатай галаа зогсоосон. Энэ үеэр Хамасын барьцаанд байсан 105 хүнийг Израилд хоригдож байсан 240 хүнээр сольсон юм.
Одоогоор Хамасын барьцаанд 136 хүн байгааг Израилын талаас мэдээлсэн ч 20 гаруй нь амь үрэгдсэн байж магадгүй байна.
Эх сурвалж: ВВС
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|