A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 215 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 215 | |
|
Азийн хөл бөмбөгийн холбооноос зохиодог Азийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ 16 шатны тоглолтууд үргэлжилж байна.
Өчигдөр Узбекистаны шигшээ баг Тайландыг 2-1 харьцаагаар хожиж шөвгийн наймд шалгарлаа. Тайландын ганц гоолыг 58 дахь минутад Супачок Сарачат оруулсан бол Узбекистанаас Азизбек Тургунбоев, Абосбек Файзулаев нар гоол оруулсан. Ийнхүү Узбекистанчууд шөвгийн наймд хүчирхэг Катарын шигшээ багтай тоглохоор болов.
Харин тус тоглолтын араас энэ тэмцээнд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багууд болох Саудын Араб, Өмнөд Солонгосын шигшээ багууд тулав.
Тоглолтын эхний гоолыг Саудын Арабаас Абдуллах Радиф 46 дахь минутад оруулсан ба тэд үндсэн цагт хожиход ердөө ганц минут дутуу байхад Солонгосын шигшээ багаас Чо Гүэ Сун 90+9 дэх минутад тооны харьцааг тэнцүүлэн багтаа сэтгэлзүйн давуу тал бий болгов. Улмаар нэмэлт цагт гоол оролгүй торгуулийн цохилт цохисон ба 2-4 харьцаагаар Солонгосчууд хожлоо.
Тэд шөвгийн наймд хүчирхэг Австралийн шигшээ багтай тоглоно. Өнөө шөнө Иран - Сири, Бахрейн - Японы шигшээ багууд тоглоно.
Одоогоор Иракийн шигшээ багийн довтлогч Аймен Хуссейн 6 гоолтойгоор Азийн аваргын мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа бол Катарын Акрам Афиф 4, Японы Аяасэ Үэда, Солонгосын Ли Кан-Ин, Йорданы Одэй Даббах нар 3 гоолтой удаалж байна.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|