• Lead the way ...
         
26
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    143   |  
0

Дархлаажуулалтын тухай хуульд өнгөрсөн онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Улмаар умайн хүзүүний хорт хавдрын эсвэг вакциныг заавал хийх үндэсний товлолт вакцинд оруулж, улмаар 11 насны бүх хүүхдийг хамруулахаар болсон гэдгийг Хавдрын үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Б.Цэцэгсайхан мэдээллээ.

Уг ажлыг хэрэгжүүлэх ажлын хэсэг энэ оны нэгдүгээр сарын 1-нд гарсан аж. Ажлын хэсэг бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд дархлаажуулалтын тов удахгүй тодорхой болох юм байна.

Монгол Улсын хэмжээнд 2023 онд нийт 7,244 хүн хавдраар өвчилсний 5.9 хувь буюу 425 хүн нь умайн хүзүүний хорт хавдраар оношлогджээ.

Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч папиллома вирусийн тархалт дэлхийд 12 хувьтай байдаг бол манай улсын 35-аас дээш хувь нь энэ хавдрын тээгч болдог нь дэлхийн хэмжээнд дээгүүрт орох үзүүлэлт юм.

Тэр утгаар анх 2012 онд ДЭМБ-ын зөвлөмжөөр Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин нэвтрүүлэхээр болсон ч үргүйдэлд хүргэдэг гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаж вакцинжуулалтыг зогсоож байсан гэж тэрбээр хэллээ.

Энэ талаар Хавдрын үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Б.Цэцэгсайхан хэлэхдээ, "Умайн хүзүүний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдох хавдрын хоёрт жагсдагаас гадна хавдар үүсгэгч папиллома вирус нь эрэгтэйчүүдэд шодой болон анусны хавдрыг үүсгэдэг. 

Умайн хүзүүний хорт хавдрыг эрт оношлох боломжтой ч нийт өвчлөгсдийн  тавь орчим  хувь нь хожуу шатандаа оношлуулж байна.  Манай улс 2012 онд хоёр дүүрэг, хоёр аймаг сонгож охидыг вакцинжуулсан. Вакцинд хамрагдсан охидыг тав болон 11 жилийн дараа дагаж судалгаа хийсэн. Таван жилийн дараа вакцин хийлгээгүй 10 охин тутмын нэгд хавдар үүсгэх өндөр эрсдэл бүхий 16 дугаар хэв шинж илэрсэн. Харин вакцин хийлгэсэн хүүхдүүд үүнээс арав дахин бага үзүүлэлттэй байсан.

11 жилийн дараа буюу өнгөрсөн жил дахин судалгаа хийхэд 23-26 насны эмэгтэйчүүдийн жирэмслэлт, төрөлтийг харьцуулахад огт ялгаа байгаагүй.  Мөн вакцин хийлгэсэн эмэгтэйчүүдэд хавдрын шинж тэмдэг илрээгүй бол вакцин хийлгээгүй найман эмэгтэй тутмын нэгд халдварын шинж илэрсэн.

ДЭМБ-аас вакцины чанар, аюулгүй байдал, дархлаа тогтоох хамгаалах, түвшнийг судалж хамгийн аюулгүй вакцин гэж үзэн батламж өгсөн” гэв.

Өсвөр насны охидод умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин хийснээр энэ өвчнөөр өвдөж, эмчлэх зардал болох 265 ам.долларын зардлыг хэмнэх боломжтой гэж үздэг. Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн  2, 4, 9 цэнт гурван төрлийн вакцин бий. Ихэнх  улс орон 4 цэнт вакциныг хэрэглэж байна. Харин 9 цэнтэй вакцин нь дэлхийд хомсдолтой байдаг гэв.

Манай улс ч мөн 4 центтэй вакцинд 11 насны хүүхдүүдийг хамруулна. Одоогийн байдлаар 10 жилийн хугацаанд 6.6-14 сая ам.доллар зарцуулах тооцоо гаргажээ.  Мөн аль ч насны иргэн сайн дурын дархлаажуулалтад хамрагдах боломжтой аж.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ