A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
11
|
|
0
|
12
|
|
0
|
29
|
|
0
|
32
|
|
0
|
35
|
|
0
|
46
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 155 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 155 | |
|
"Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-аас "Авлигын төсөөллийн индекс 2023"-ын үзүүлэлтийг талаарх мэдээлэл өглөө.
Манай Улс авлигын төсөөллийн индексээр 180 орноос 121 дүгээрт жагслаа. Энэ нь өмнөх жилээс таван байраар ухарсан үзүүлэлт юм. Монгол Улс авлигын төсөөллийн индексийг долоон эх сурвалжаар авч үзэж, манай улс 33 оноо авчээ.
"Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Мөнжаргал "Монгол улс эрэмбийн хувьд өнгөрсөн оныхоос таван байраар ухарсан байна. Ази номхон далайн бүс нутгийн дундаж оноо 45 бөгөөд 31 орон хамрагддаг. Манай улсын оноо нь бүс нутгийн дунджаас доогуур байгаа.
Бүс нутгийн хувьд нийт иргэдийн 68 хувь нь авлигын төсөөллийн индексийн 50 оноо буюу түүнээс доош түвшинд амьдарч байна. 50 оноог хангалтгүй гэж үздэг. 50-аас доош оноотой ус орнуудын авлигын оноо нь бага гэж үзнэ. Зүүн европ буюу хуучнаар зөвлөлтийн холбоонд байсан бүрэлдэхүүн байсан улс орнуудын оноотой харьцуулахад манай улс хоёр оноогоор бага байгаа.
Хойд болон өмнөд америк тивийн нийт хүн амынх нь 66 хувь нь 50 онооноос бага улс оронд, Сахар болон Африкийн улс орнуудын хүн амын 90 хувь нь 50 оноотой оронд амьдарч байна. 33 оноо гэдэг нь эдийн засаг улс төрийн хамаарлыг харуулахыг зорьсон. Өндөр орлоготой 53 улсын авлигын төсөөллийн индексийн оноо нь 65 байна. Дундаас дээгүүр орлоготой 50 улсын авлигын төсөөллийн индекс нь 40 оноотой байдаг. Монгол Улсын авсан 33 оноо нь энэ ангилалд багтдаг" гэв.
Авлигын индексийг хэмжихдээ
Мөн тэрбээр, Иргэний мэдэх эрхийг хангахад ухарсан. УИХ-аас хууль тогтоомж зөрчиж, олон нийтийн хэлэлцүүлэггүй, судалгаагүй хууль баталсан зэрэг үзүүлэлтүүд сөрөг нөлөө үзүүлж байна. Байр ухарч байгаа нь бусад орны үзүүлэлтийн оноо манай улсын өмнө, хойно орсноос шалтгаалж байгаа. Түүнээс оноо бүхэл утгаар өөрчлөгдөөгүй. Байр ач холбогдолтой зүйл биш. Тиймээс манай улс оноогоо ахиулахад анхаарах хэрэгтэй. Мөн эрсдлийн үнэлгээнд бууралт ажиглагдаагүй. Харин ч ахиц гарлаа.
Авлигын гэмт хэрэг илүү нарийн аргачлалтай болсоор байна. Авлигын гэмт хэргийг илрүүлэх арга бий болгохын тулд татварын орлого, зарлага тэнцүү байлгадаг тогтолцоо бүрдүүлэх ёстой" гэв.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
11
|
|
0
|
12
|
|
0
|
29
|
|
0
|
32
|
|
0
|
35
|
|
0
|
46
|
Daily poll
|