• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    119   |  
0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан гурван аврагчийг эцсийн замд нь үдэх ёслолд оролцож хүндэтгэл үзүүлэн, ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлсэн.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг, хилийн цэргийн алба хаагчдын ар гэрт:

  • Хамгийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл тухайн алба хаагчийн үндсэн цалинг нь олгож,
  • Гэр бүлд нь гурван өрөө байр өгдөг байх заалт бүхий хуулийн төсөл санаачлан УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар болсныг Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.   ​

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнгөрсөн аравдугаар сард БНФУ-д төрийн айлчлал хийх үеэр Францын талаас ОБЕГ-т тусгай техник хэрэгсэл, гал  унтраах машин нийлүүлэх болон агаараас аврах ангид нэмэлт санхүүжилт олгох Засгийн газар хоорондын гэрээ байгуулсан нь энэ онд хэрэгжиж эхлэх юм.   

TAGS





Холбоотой санал болгох мэдээ