• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    105   |  
0
Хэсэг бүлэг иргэд хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийж үлэг гүрвэлийн бүтэн ясыг олборлон, бусдад өндөр үнээр худалдах зорилготой байж болзошгүй үйлдлийг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ. 
 
Хэрэгт холбогдогч нарыг баривчлах үед зорчиж явсан тээврийн хэрэгслээс 110 см урттай, 56 см өргөнтэй, 44 см өндөртэй үлэг гүрвэлийн яс илэрснийг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгээ гэнэ. Урьдчилсан шалгалтаар 2023 оны хавар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс уг үлэг гүрвэлийн ясыг олборлож, энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод тээвэрлэж авчирсан нөхцөл байдал тогтоогдлоо.
 
Дээрх үлэг гүрвэлийн яс нь бөгөөд түүхийн хосгүй үнэт олдвор болохыг мэргэжлийн байгууллагаас тодорхойлсон байна. Уг үлэг гүрвэл нь одоогоос 72-83 сая жилийн өмнө амьдарч байжээ.  Монгол орноос хамгийн анх олдсон цөөн хэдэн үлэг гүрвэлийн нэг нь Протоцератопс хэмээх үлэг гүрвэлийн төрөл юм. Багавтар 1-1,7м орчим урт өвсөн идэшт, дөрвөн хөлт энэ үлэг гүрвэлүүдийн толгойн яс нь том, биеийн уртын бараг 1/3- ийг эзэлдэг гэнэ.
 
 
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ