• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    128   |  
0

Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж өнгөрөгч оны наймдугаар сард орон нутгийн замд тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасны улмаас үүрэгт ажлаа өгөөд байгаа. Түүний ажлыг орлогч И.Доржсүрэнд өнгөрөгч оны есдүгээр сард шилжүүлээд байсан. Хэдэн сарын хугацаанд Засаг даргагүй байсан тус аймгийн ИТХ хуралдаж 100 хувийн саналаар И.Доржсүрэнг Засаг даргаар томилсон байна. 

Өвөрхангай аймгийн Засаг дарга И.Доржсүрэн

  • Эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, төрийн удирдлагын магистрын зэрэгтэй.
  • 1999-2000 онд Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэст Тарагт сум хариуцсан Хэсгийн төлөөлөгч
  • 2000-2005 онд Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч
  • 2005-2008 онд Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга
  • 2008-2012 онд Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
  • 2014 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын Хуулийн зөвлөх
  • 2016 - 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ