• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    220   |  
1

Монголын Үндэсний бөхийн холбооноос ирэх хоёрдугаар сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваарийг гаргажээ. 

Хоёрдугаар сарын 3-нд 13:00 цагт Сар шинийн баярт зориулсан цолгүй залуу бөхчүүдийн “Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит” барилдаан

Хоёрдугаар сарын 4-нд 11:00 цагт Сар шинийн баярт зориулсан “Тарвалин” хийдийн нэрэмжит Сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан

Хоёрдугаар сарын 5-нд 15:00 цагт Сар шинийн баярт зориулсан Өсвөрийн бөхийн барилдаан /2008.01.01-с хойш төрсөн 16 хүртэлх нас/

Хоёрдугаар сарын 6-ны 11:00 цагт Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан

Хоёрдугаар сарын 7-нд 11:00 цагт Сар шинийн баярт зориулсан "Дашчойлин" хийдийн нэрэмжит, АЦЦБЗалуу 256 бөхийн уламжлалт барилдаан

Хоёрдугаар сарын 8-ны 13:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан /нэг, хоёрын даваа/

Хоёрдугаар сарын 9-нд 13:00 цагт Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан /Гурваас наймын даваа/

Хоёрдугаар сарын 17-нд 11:00 цагт Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,

Хоёрдугаар сарын 18-нд 11:00 цагт Дорнод аймгийн Булган сумын нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,

Хоёрдугаар сарын 23-нд 11:00 цагт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн хурц, бадрангуй арслан Баянзулын Лодойн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

Хоёрдугаар сарын 25-нд 13:00 цагт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,

Мөн ирэх сарын 26-29-нд Үндэсний алтан цомын хагас шигшээгийн төлөөх барилдаанууд болно. 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ