A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 133 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 133 | |
|
ХААН Банк харилцагчдадаа хүргэж буй бүтээгдэхүүнүйлчилгээгээ жилээс жилд сайжруулан, сэтгэл ханамжийгнь нэмэгдүүлэх, түүний дотор банкны үйлчилгээ үзүүлж буй суваг тус бүрийн үйлчилгээний чанарт илүүтэй анхаарч ажилладаг билээ.
Энэхүү стандарт нь 7 бүлэг, 356 дэд шалгуур бүхий чанарын үзүүлэлтүүдээс бүрддэг бөгөөд ХААН Банк уг шаардлагуудыг хамгийн өндөр түвшний гүйцэтгэлтэйгээр ханган олон улсын дижитал хэрэглэгчийн туршлагыгнэвтрүүлсэн Монголын анхны аж ахуйн нэгж боллоо. Тус 7 бүлэг шалгуур үзүүлэлт нь тухайн аж ахуйн нэгжийн харилцагчийн үйлчилгээний бодлого, дижитал бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, харилцагчийн үйлчилгээ авах замналын зураглал, гүйцэтгэлийн хэмжилт, үр дүн гэсэнолон хэсгээс бүрддэгээрээ онцлогтой.
ХААН Банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр “ХААН Банкны дунд хугацааны бизнес болон дижитал стратегийн хүрээнд банкны нийт гүйлгээний 99 хувь, хэрэглээний зээлийн 68.4 хувийг онлайн болон цахим сувгуудаар олгож байна. Харилцагч хувийн мэдээллээ зайнаас дижитал сувгууд дээр шинэчлэн өөрчлөх бүрэн боломжтой болсон. Тийм ч учир бид цахим сувгуудаархүргэж буй үйлчилгээгээ сайжруулах, харилцагчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн дижитал хэрэглээг нэмэгдүүлэх, олон улсын дижитал банкуудын түвшинд үйлчилгээ үзүүлэхийнтулд IDCXS:2022:02 стандартыг нэвтрүүллээ. Сүүлийн хагас жилийн хугацаанд банкны бүхий л газар нэгжээс төлөөлөл оролцуулан өргөн цар хүрээтэй баг маш амжилттай ажилласны үр дүнд International Excellence буюу 91 хувийн гүйцэтгэл үзүүлж, энэхүү олон улсын стандартынсертификатaa хүлээн авч байгаадаа их баяртай байна.
Энэхүү үнэлгээ нь ХААН Банк харилцагчдадаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон улсын дижитал банкуудын түвшинд үзүүлдгийг илэрхийлсэн үнэлгээ юм. Харилцагч банкны бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхож эхлэхээс үйлчилгээ авч дуусах хүртэлх бүхий л үе шатууд, мөн ажилтнуудын үзүүлж буй үйлчилгээний чанарыншаардлагуудыг уг стандарт цогцоор нь багтаасан төдийгүй тасралтгүй сайжруулалт хийхийг сануулдгаараа онцлог юм” хэмээн онцоллоо.
Мөн Их Британийн Стандартын институтийн ерөнхий менежер, доктор Моханнад Абдель Кадер “Олон улсын дижитал хэрэглэгчийн туршлагын стандарт нь харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, байгууллагын ажилтнуудын идэвх санаачилга, дижитал орчин дахь үйл ажиллагааг сайжруулах гэхчлэн олон давуу талыг бий болгодгоороо ач холбогдолтой юм. ХААН Банк тус стандартын шалгуурыг ханган нэвтрүүлсэн нь тухайнбайгууллага дижитал орчинд харилцагчийн үйлчилгээг хэрхэн үр дүнтэй, нарийн арга барилаар удирдан зохион байгуулж чадсаныг харуулж байна. ХААН Банкны нийт хамт олонд баяр хүргэе” гэлээ.
ХААН Банк харилцагчдынхаа санхүүгийн аяллын алхам бүрд хамгийн шилдэг, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхээр эрхэм зорилгодоо тусгасны дагуу цаашид ч үйлчилгээний чанар, харилцагчийн сэтгэл ханамжийг өндөр байлгахад онцгой анхааран ажиллах болно.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|