• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    109   |  
0

Амралтын өдрүүдэд хотын захын зарим ШТС-д оочертой байсан бол өнөөдөр Яармаг дахь Шунхлай ШТС-д оочер үүссэн гэх мэдээлэл ирээд байна.

Энэ талаар Ашигт Малтмал, Газрын Тосны Газраас тодруулахад "Шатахууны нөөц хангалттай байгаа. ОХУ, БНХАУ-аас тасралтгүй нийлүүлэгдэж байна.

Шатахууны нөөц, нийлүүлэлтийн талаар УУХҮ-ийн сайд нийтэд мэдээлэл өгнө" гэв.

Шунхлай компанийн ажилтан "Шатахууны тасалдал үүсээгүй. Агуулахаас шатахуунаа авч очих хооронд хүлээгдсэн байх" гэсэн тайлбарыг хэллээ.

Улсын хэмжээнд 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар нийт 133,417 тн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 2,814 тн, АИ-92 автобензин 39,537 тн, АИ-95 автобензин 4,191 тн, Дизель түлш 82,483 тн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 37 хоног, АИ-92 автобензин 22 хоног, АИ-95 автобензин 52 хоног, Дизель түлш 30 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна гэж Ашигт малтмал газрын тосны газраас мэдээлжээ. 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ