A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 189 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 189 | |
|
Хэнтий, Хөвсгөл, Соён, Алтай, Булган голын эх, ой тайгад хад, асга бүхий нутагт тархсан жинхэнэ ой тайгын амьтан. Тархац нутгийн бартаа ихтэй хуш, хуш шинэсэн ой, шинэсэн ойд орогнон байрших бөгөөд хушин ой нь булга зэрэг ойн жижиг махчдын тэжээлийн зонхилох хувийг эзэлдэг, төрөл бүрийн жигүүртэн орогнон байрших нөхцөлийг бүрдүүлдэг байна. Голын хөндийн шинэс, улиас, гацуурт төгөл, болон торлог ширэнгэ бүхий газарт булганы мөр хааяа тааралдах боловч энэ нь түүний гөрөөлөх нутаг болно.
Эрэгчний биеийн урт 390-450 мм, сүүлний урт 118-159 мм, харин эмэгчний биеийн урт 375-420, сүүлний урт 115-145 мм байдаг. Биеийн өнгө газарзүйн бүс бүслүүрээс шалтгаалан харилцан адилгүй бөгөөд Хэнтийн булга хар хүрэн, хар, мөнгөлөг сортой халтар хүрэн, Хөвсгөлийнх хүрэн шаргал, шар хүрэн халтар зүстэй байдаг. Булга сахлаг зөөлөн торгомсог үстэй. Толгойн хэсэг их биеэсээ нэлээд цайвар, зоо нурууныхтайгаа ерөнхийдөө ижил боловч арай цайвар хүрэн байдаг. Мөч богино, бахим.
Хоногийн турш идэвхтэй, өдөр шөнийн амьдралтай. Хааяа өдрийн цагаар ч гөрөөлнө. Ойн булга идшиндээ сээр нуруутан (ойн төрөл бүрийн жижиг мэрэгчид, туруутан амьтад), шувуу, сээр нуруугүй амьтад төдийгүй самар, жимс зэрэг ургамлын гаралтай тэжээлийг иддэг элдэв идэштэн амьтан. Идэш тэжээлийн 60-70%-ийг ойн жижиг амьтад, 30-40%-ийг самар эзэлдэг. Ихэвчлэн бартаа ихтэй, наранд ээвэр, идэш тэжээл элбэгтэй хуш, хуш шинэсэн ойд хад асганы ан цав, модны хөндийд, заримдаа жирх, хэрэм, тоншуул зэрэг амьтан, шувуудын орхигдсон нүхэнд орогноно. Хээлээ 260-280 хоног тээгээд модны хонгилд 3-4, хааяа 7 хүртэл тооны хойв төрүүлнэ.
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|