• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    199   |  
0

 Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослоос үүдсэн нөхцөл байдал, сэргээн босгох ажлын талаар УОК болон НОК-оос мэдээлэл өглөө.

УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү:

"Гал түймрийн шалтгаан, хохирлын хэмжээ мөрдөн шалгах ажиллагааны явцад эцэслэн тогтоогдоно. Бодит нөхцөл байдлыг гуйвуулсан, батлагдаагүй мэдээллүүд цахим орчинд гарч буй учраас албаныхны зүгээс нөхцөл байдлыг тогтмол мэдээлэх болно. Нас барсан болон бэртэж гэмтсэн хүний тоог нуун дарагдуулах ямар ч боломжгүй. Иймд иргэд, олон нийтийг албаны эх сурвалжийн мэдээ мэдээллийг хүлээн авч, үндэслэлгүй мэдээлэл түгээхгүй байхыг хүсэж байна" гэлээ. 

Гал түймрийн улмаас хоёр орон сууцны барилга, хэд хэдэн үйлчилгээний төвийн барилга, 35 тээврийн хэрэгсэл их, бага хэмжээгээр өртсөн. Түлэгдэж, гэмтэж бэртсэн 19-60 насны 14 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байснаас 19 настай нэг иргэн өнгөрсөн шөнө амь насаа алдлаа. ГССҮТ-д хэмтэн эмчлүүлж буй нэг иргэний биеийн байдал туйлын хүнд, дөрвөн иргэний биеийн байдал маш хүнд, найман иргэний биеийн байдал хүндэвтэр нөхцөл байдалтай байна.

TAGS