• Lead the way ...
         
06
2025
Jul
Daily poll
(Нийт санал: 219)
5.94%
94.06%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    262   |  
0

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү-г эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзжээ.

Түүнийг Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол, Солонгос хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүний дотор “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн яриа хэлэлцээг эхлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлов.

Элчин сайд Ким Жун Гү үүрэгт ажлаа гүйцэтгэх хугацаанд Монгол Улсын төр засаг, Гадаад харилцааны яамны зүгээс бүхий л талаар дэмжиж ажиллаж байсанд талархлаа илэрхийлээд цаашид ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэхээ илэрхийлсэн байна.

Б.Батцэцэг сайд уулзалтын үеэр Элчин сайд Ким Жун Гү-д Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г дурсгаж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүссэн хэмээн Гадаад харилцааны яам мэдээллээ. 

TAGS