• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    151   |  
0

АНУ-ын Алабама мужид анх удаа азотын хий ашиглан хүн амины хэрэгтнийг цаазаар авчээ. 58 настай Кеннет Смит нэгэн залуугийн захиалгаар эхнэрийнх нь амийг хөнөөсөн хэргээр 1989 онд хоригдож байв.

Түүнийг өмнө нь 2022 онд үхлийн тариагаар тарих гэсэн боловч судас нь олдоогүйн улмаас бүтэлгүйтсэн. Иймд дээрх аргыг ашиглан цаазын ял оногдуулсан байна. 

Смит тус аргаар цаазын ял гүйцэтгүүлж буй анхны хүн болсон бөгөөд цаазаар авах үйл ажиллагаа 22 минут үргэлжилсэн хэмээн Алабамагийн шоронгоос мэдээлэв. Цэвэр азотын хийгээр амьсгалах нь эсүүдийг задалж, үхэлд хүргэдэг аж.

НҮБ болон Смитийн хуульч азотын хийн аргыг олон улсын хуульд харшилсан харгис арга гэж үзсэн ч Алабама мужийн эрх баригчид үүнийг “хамгийн өвдөлтгүй цаазын арга” хэмээн хэлсэн юм.

АНУ-ын мужуудаас хамгийн их цаазын ял оноодог муж нь Алабама юм. Өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 165 хүнд цаазын ял оноосон байна. 

Үхлийн тарилгад ашигладаг эмийн олдоц багассан учир АНУ-ын зарим муж цаазын шинэ арга хайж эхэлсэн. Тухайлбал Алабама, Миссисипи, Оклахома мужууд цаазын гүйцэтгэлд хорт хий ашиглах аргыг нэвтрүүлсэн юм.

Эх сурвалж: AP

TAGS





Холбоотой санал болгох мэдээ