• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    146   |  
0
Энэ жил ихэнх нутгаар өвөлжилт хүндэрч, зарим хэсэгт нь цагаан зуд нүүрлээд байгаа. Зам даваа гүвээ хаагдаж, мал малчин хоёр цасанд боогдож, тээвэрчид төөрөх эрсдэлүүд үүсэж буй энэ үед Зэвсэгт хүчний алба хаагчид тухайн орон нутгийн хэсгүүдэд хүн хүчний дэмжлэг үзүүлж эхэлсээр гурван сар өнгөрч байна.
 
Зэвсэгт хүчний алба хаагчид Булган, Төв, Өвөрхангай, Увс, Хөвсгөл, Хэнтий, Баянхонгор, Дорноговь, Архангай, Сүхбаатар аймгийн нутгуудад орон нутгийн зам давааг техникийн тусламжаар нээх, малчин өрхийг нүүлгэх, өвс тэжээл хүргэх зэрэг ажлуудыг гүйцэтгэж байгаа юм. 
 
Төв аймгийн Лүн, Эрдэнэсант, Баян-Өнжүүл, Бүрэн сумдад Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл болон 014, 120 дугаар анги, Дорноговь аймгийн Иххэт суманд Зэвсэгт хүчний 336 дугаар анги, Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд Зэвсэгт хүчний 339 дүгээр анги, Хэнтий аймгийн Галшир суманд Зэвсэгт хүчний 350 дугаар анги, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнххаан суманд Зэвсэгт хүчний 338 дугаар анги, Архангай аймгийн Тариат, Цахир зэрэг 11 суманд Зэвсэгт хүчний 342 дугаар ангийн бүлгүүд буюу  70 орчим цэргийн алба хаагч 30 гаруй нэгж техниктэйгээр үүрэг гүйцэтгэж байна. 
 
 
 
TAGS