A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 143 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 143 | |
|
Саяхан Өмнөд Солонгос улсын тэргүүн хатагтай Ким Кён Хи “Dior” брэндийн үнэтэй цүнх бэлгэнд авч буй бичлэг цахим сүлжээнд тархаж, олон хүн тус үйлдлийг нь шүүмжлэв.
Тус цүнхийг нэгэн пастор 2022 оны есдүгээр сард тэргүүн хатагтайд бэлэглэсэн байна. Ингэхдээ тэрбээр бичлэгийг ухаалаг цагаараа нууцаар бичсэн аж.
Пастор дэлгүүр орж, гурван сая вонын үнэтэй цүнх худалдан аваад, тэргүүн хатагтайд өгөхөөр компани руу нь явж байгаа нь бичлэгт харагдах бөгөөд тэргүүн хатагтай “Та яагаад надад ийм зүйл авчирсаар байгаа юм бэ?” хэмээн асуусан нь бичигджээ.
Бичлэгт хатагтай Ким бэлгийг хүлээн авч байгаа эсэхийг тодорхой харуулаагүй ч "Korea Herald" сонин Ерөнхийлөгчийн тамгын газар тус цүнхийг хүлээн авсныг баталж, “Засгийн газрын өмч болгон хадгалж байгаа" хэмээн мэдээлсэн байна.
Харин “Yonhap” мэдээллийн агентлаг “Ерөнхийлөгчийн тамгын газраас асуудлыг энэ сардаа багтан шийдвэрлэхээр төлөвлөж байна” гэв.
БНСУ-ын хуулиар төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдний гэр бүлийн хүмүүс нэг удаад нэг сая воноос дээш үнийн дүнтэй бэлэг авах хориотой байдаг. Мөн нэг жилд авах бэлгийн нийт үнийн дүн гурван сая воноос хэтрэх ёсгүй байдаг аж.
Хүмүүсийн дунд уг асуудлаар судалгаа явуулахад 53 хувь нь тэргүүн хатагтайн тус үйлдэл зохисгүй хэмээн хариулжээ.
Ердөө гурван сар хүрэхгүй хугацааны дараа БНСУ-ын парламентын сонгууль болно. Тэргүүн хатагтай үнэтэй цүнх бэлгэнд авсан хэрэг нь Юн Сог Ёль ерөнхийлөгчийн намд сөргөөр нөлөөлж байгаа юм.
Бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтэлснийг улс төрийн шинжээчид “улс төрийн тэсрэх бөмбөг” хаясантай зүйрлэж байна.
Эх сурвалж: ВВС
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|