A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 203 | |||||
|
Нийтлэлч: Б.Аззаяа | 203 | |
|
Үйлдвэрлэгчид tender.gov.mn цахим системээр сурагчийн ширээ сандал нийлүүлэх эрх авч, төрийн худалдан авалтын цахим дэлгүүрт бараа, бүтээгдэхүүнээ байршуулах боломжтой. Ингэснээр захиалагчдад бүтээгдэхүүнээ худалддаг.
Гэвч үнэ болоод чанарын асуудал худалдан авагч, нийлүүлэгчдийн дунд үүссээр байна. Энэ асуудлаар холбогдох байгууллага, ЖДҮ эрхлэгчидтэй уулзлаа.
-БШУЯ-д сурагчдын ширээ сандал нийлүүлдэг хоёр компани бий. Тиймээс цахим дэлгүүрт бүтээгдэхүүн байршуулах ААН-ийг нэмэх шаардлагатай. Мөн нэгж барааны үнэ хэт өндөр. Захаас 3-4 ширхэг ширээ сандал авах мөнгөөр цахим дэлгүүрээс хоёрыг л авна. Үнэтэй атлаа чанартай бараа ирэхгүй байна. Мөн сонгон шалгаруулалтад шалгарсан бүтээгдэхүүн бодит байдал дээр тэс өөр байх тохиолдлууд ч бий. Гэрээнд заасан таван жилийн насжилтад ч хүрэхгүй хоёр жил хэрэглээд ашиглалтаас гарч байна. Тоног төхөөрөмж худалдан авах мөнгөн дүнг маш багаар баталдаг. 50-200 тэрбум төгрөгийн төсөв явуулдаг ч 15 тэрбум төгрөг баталдаг. Тиймээс шинэ сургууль ашиглалтад ороход 50-60 хувийг нь л хангах ширээ сандал өгдөг гэж БШУЯ-ны мэргэжилтэн н.Энхтуяа хэлэв.
Харин үйлдвэрлэгчид төрийн зарласан тендерт дотоодын ЖДҮ эрхлэгчид шалгарах нь цөөн гэв. Тэд сайн чанартай сурагчийн ширээ сандлыг үйлдвэрлэж, хэрэгцээг зуун хувь хангах боломж бий. Гэвч хамгийн бага мөнгөн дүн ирүүлсэн компанид эрх олгодог. Дотоодын үйлдвэрлэгч үү, импортлогч уу гэдгийг нарийн тодорхойлж өгөх шаардлагатай гэж хэллээ.
Тендерийн ерөнхий нөхцөл болон шаардлагын талаар Төрийн худалдан авах ажиллагааны газрын ерөнхий гэрээний судалгаа хариуцсан мэргэжилтэн Б.Чойсүрэн дараах хариуг өглөө.
-Стандарт шаардлагад тэнцсэн материал ирүүлбэл ерөнхий гэрээ байгуулж, цахим дэлгүүрт бараа худалдах боломж бүх ЖДҮ эрхлэгчид нээлттэй.
Тусгайлсан ерөнхий гэрээ байгуулж, орон нутгийн үйлдвэрлэгчид ч хамрагдаж болно. Дотоодод үйлдвэрлэсэн бараа үйлчилгээ мөн эсэх талаар асуудал үүсдэг.
Дотоодын бараа гэж Монгол Улсад олборлосон, ургуулсан, бойжуулсан, үйлдвэрлэсэн, эд ангийн дийлэнхийг угсарч шинээр бүтээсэн барааг хэлнэ гэж хуульд тодорхойлсон.
Энэ бол дотоодын үйлдвэрлэгч мөн юм гэж эрхийг нь олгодог хариуцсан газар нь гэрчилгээгээ зөв олгох шаардлагатай. Мөн бүх тал асуудлаа нээлттэй ярилцаж, нэг талдаа гаргах хэрэгтэй гэв.
Сурагчийн ширээ сандал нийлүүлэх ерөнхий гэрээ энэ сарын 10-наар дуусгавар болсон. Дараагийн тендерийн урилгыг ЖДҮ эрхлэгчдийн саналыг тусган, илүү олон үйлдвэр эрхлэгчдийг хамруулан зарлах юм байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Төрийн худалдан авах ажиллагааны газраас хамтран сурагчдын ширээ сандал болон гутал үйлдвэрлэгчдэд ерөнхий гэрээ байгуулах, төрийн худалдан авалтад оролцож, цахим дэлгүүрт бүтээгдэхүүнээ хэрхэн байршуулах талаар мэдээлэх уулзалт ХХААХҮЯ-нд өчигдөр боллоо.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|