• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    153   |  
0

NBA-ийн бүх оддын гараанд гарч тоглох тоглогчдыг зарлалаа. Өрнөд бүсээс Леброн Жэймс, дорнод бүсээс Яаннис Антетокоунмпо багийн ахмадаар сонгогдсон байна. Леброн Жэймс 20 дахь удаагаа бүх оддын тоглолтод сонгогдсон анхны тоглогч боллоо. Леброн Жэймсийн багийн бүрэлдэхүүнд Кевин Дурант, Лука Дончич, Никола Иокич, Шей Гилджес-Александер нар гарааны бүрэлдэхүүнд багтсан байна. 

Дорнод бүсийн хувьд Яаннис Антетокоунмпо багаа ахалж Жоел Эмбийд, Дамиан Лиллард, Джейсон Тейтум, Тайрез Халибертон нар гараанд шалгарлаа. 

NBA-ийн 73 дахь удаагийн бүх оддын тоглолт манай цагаар хоёрдугаар сарын 19-нд Индианаполис дахь Gainbridge Fieldhouse-д болно.  Бүх оддын тоглолт TNT сувгаар шууд цацагдаж, дэлхийн 200 гаруй улс орон албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулах аж. 

TAGS