• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    100   |  
0
Бүлэг хүмүүс нийлэн хууль бусаар палеонтологийн хайгуул, малтлага хийж махчин динозаврын ясыг гадаадын иргэнд худалдах гэж байсныг цагдаагийн байгууллага илрүүлжээ. Хэргийг тодруулбал  иргэн  “Э” нарын долоон иргэн одоогоос 70 сая орчим жилийн өмнөх үед хамаарах махчин динозаврын төрөл Тарбозаврын толгойн ясыг хууль бусаар олж авч БНХАУ-ын иргэдэд худалдах зорилгоор тээвэрлэж явсныг илрүүлэн Эрүүгийн цагдаагийн газар шалгаж байна. 
 
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд холбогдох этгээдүүдийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл, орон байранд хийсэн нэгжлэгээр 84х112 см хэмжээтэй Тарбозаврын толгойн ясыг илрүүлэн хураан авч, мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгчээ. 
 
TAGS