• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    349   |  
0

Time Out  сэтгүүл Нью-Йорк хотыг 2024 оны шилдэг хотоор нэрлэв. Тус хотын тоо томшгүй олон музей, цөөнгүй театрыг тэргүүн байр эзлэх болсон шалтгаан гэж үзжээ. “NYC” хэмээх нэр хүнд ч мөн чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ хот дэлхийн бусад өнцгөөс нүүж очихыг хамгийн ихээр хүсдэг газрын жагсаалтад багтжээ.

Time Out сэтгүүл дэлхийн шилдэг хотуудыг нэрлэхийн тулд дэлхийн зохиолч, редакторуудын сүлжээний хамт 20 мянга орчим хотын оршин суугчаас судалгаа авчээ. Ингэхдээ хотуудын хоол, архитектур, соёлын үйл явдлууд зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзсэн байна.

Энэ шалгаруулалтын зорилго нь хүмүүст аялах урам зориг өгөх аж.

Жагсаалтын хоёрдугаарт Өмнөд Африкийн Кейптаун хот оржээ. Энэ хот далай, уулархаг орчны гайхалтай хослол юм. Кейптаун хот дахь үдшийн  музейгээс авахуулаад, Theatre on the Bay дахь театр, инээдмийн үзүүлбэрүүд, мөн шинээр нээгдсэн Market Кейптаун зэрэг олон зүйлийг онцгойлжээ.  

Кейптаунд өссөн, одоо Францад амьдардаг Кэйти Скотт “CNN Travel”-д хэлэхдээ, энэ хотыг далайн эргийн хамгийн зөв хот гээд байгальд гарч аялах боломж ихтэй, хамгийн өндөр үнэлгээтэй хот гэж магтжээ. Зоогийн газар, дарсны фермүүд, шөнийн амьдралын гайхалтай дүр зурагтай хэмээв.

Гэхдээ Скотт эдгээр нь иргэдийн ихэнхэд хүртээмжгүйг ч онцолжээ. "Өмнөд Африк ардчиллын 30 жилийн ойг тэмдэглэж байгаа ч Кейптаун зэрэг хотуудын тэгш бус байдал урьд урьдынхаас илүү нэмэгдэх шинжтэй” гэв. Хот болон түүний хүмүүсийг жинхэнэ утгаар нь ойлгохын тулд зочдод Роббен арал эсвэл Зургадугаар дүүргийн музейгээр аялах хэрэгтэй гэж зөвлөжээ.

Time Out-ын эхний тавд Германы Берлин (шөнийн амьдралын шуугиантай дүр төрхөөрөө орсон), Их Британийн Лондон ("домогт" паб, үнэ төлбөргүй музей, галерейгаараа магтагддаг) болон Испанийн Мадрид ("онцгой" хоол, ундаагаараа) багтжээ.

Шилдэг 10-т багтсан жижиг хотуудад Их Британийн Ливерпүүл (долдугаарт), Португалийн Порту (10-р байрт багтсан байна. Time Out судалгаанд оролцогчид Порто хотыг дурлалт хосуудын хувьд гайхалтай хот гэжээ.

ДЭЛХИЙН ШИЛДЭГ 10 ХОТООР:

1.Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хот
2. Өмнөд Африкийн Кэйптаун
3. Германы Берлин
4. Их Британийн Лондон
5. Испанийн Мадрид
6. Мексикийн Мексико
7. Их Британийн Ливерпүүл
8. Японы Токио
9. Италийн Ром
10. Португалийн Порто хотууд тус тус тодорсон байна.

TAGS