• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    91   |  
0

Саудын Араб 70 гаруй жилийн дараа архины албан ёсны дэлгүүр нээхээ мэдэгдлээ. Тус дэлгүүр нь зөвхөн исламын шашингүй дипломатуудад үйлчлэх гэнэ.

Эрх баригчдын мэдээлснээр тус дэлгүүр нь “хууль бус архины худалдаатай” тэмцэх зорилготой гэв. Хэдийгээр исламын шашинд архийг хориглодог ч 1951 онд хаан Абдулазизын хүү согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буудуулж амиа алдсаны дараа архины хориг тогтоосон юм. 

Шинэ дэлгүүр нь Эр-Риядын төвөөс баруун зүгт байрлах Дипломат хороололд нээгдэнэ хэмээн Ройтерс агентлаг мэдээлэв. Архины дэлгүүрээр үйлчлүүлэх хүмүүст доорх шаардлагыг тавьж байгаа аж. Үүнд:

  • Элч төлөөлөгчид урьдчилан бүртгүүлж, Засгийн газраас зөвшөөрөл авсан байх,
  • 21 наснаас дээш хүмүүс нэвтрэх бөгөөд дэлгүүрт "зохистой хувцас" өмсөх,
  • Жолооч эсвэл туслахаа өөрийн өмнөөс илгээхгүй байх,
  • Сар бүр худалдан авалтад нь хязгаарлалт тогтоох гэв.

Архины албан ёсны дэлгүүр нээсэн нь "Алсын хараа-2030" санаачилгын хүрээнд хийж буй нэг ажил гэдгийг онцлов. Саудын Арабд буй дипломатчид архи авчрах эрхтэй байдаг бөгөөд олон жилийн турш “дипломат уут” гэх нэрийн дор тодорхой хэмжээний согтууруулах ундааг нэвтрүүлдэг байжээ.

Саудын Арабын одоогийн хуулиар согтууруулах ундаа хэрэглэсэн, хадгалсан тохиолдолд торгууль ногдуулах, шоронд хорих, олон нийтийн өмнө ташуурдах, зөвшөөрөлгүй гадаад иргэдийг албадан гаргах зэрэг шийтгэл оноодог аж.

Эх сурвалж: ВВС

TAGS