• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    112   |  
0

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 24-ний өдөр хоригдол солилцох ажиллагааны хүрээнд Украины 65 хоригдлыг тээвэрлэж явсан Оросын цэргийн онгоц Белгород мужийн ойролцоо осолдсон байна.

Онгоцонд байсан 65 хоригдол, гурван харгалзагч, хөлгийн багийн зургаан гишүүн бүгд амьд үрэгдсэн талаар Альжазийра мэдээллээ.

Ослын шалтгааныг одоогийн байдлаар тодорхой болгоогүй ч Оросын талаас Украиныг буруутгаж байгаа аж. Сүүлийн өдрүүдэд Белгород муж руу Украин хэд хэдэн агаарын довтолгоо хийсэн талаар Оросын Батлан хамгаалахын сайд хэлэв.

Тодруулбал хоригдол тээвэрлэж явсан онгоц руу гурван пуужин харвасан бөгөөд пуужин нь АНУ эсвэл Германд үйлдвэрлэгдсэн хэмээн үзэж байгаа гэнэ.

“Хоригдол солилцох ажиллагааг бусниулахын тулд зориудаар ийм үйлдэл хийсэн” хэмээн Төрийн Думын Батлан хамгаалах хорооны дарга Андрей Картополов хэлжээ. Кремлиэс ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.

Харин Украины тагнуулын албанаас “Онгоцонд хэн зорчиж явсан эсвэл хэдэн хүн байсан талаар тодорхой мэдээлэл байхгүй. Оросын тал ослын шалтгаанд Украиныг буруутгаж байгаа нь биднийг "түрэмгийлэгч" байдлаар харуулах зорилготой" гэж мэдээлсэн байна. 

Гэхдээ лхагва гарагт хоёр улсын хооронд дайны хоригдол солилцох ажиллагаа өрнөх байсан нь үнэн болохыг баталжээ.

“Ilyushin Il-76” онгоц нь ачаа, техник хэрэгсэл, зэвсэг ачих зориулалттай бөгөөд 90 хүртэлх зорчигч тээвэрлэх боломжтой онгоц юм.

Эх сурвалж: Aljazeera

TAGS





Холбоотой санал болгох мэдээ