• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    163   |  
0
Дорнод аймгийн Хэрлэн сумын гурав дугаар багт байрлах нийтийн байранд өнгөрөгч шөнө гал түймэр гарсан. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 52-р анги, Аврах, эрэн хайх анги, Цагдаагийн газар, ДБЭХС ТӨХК-ийн 29 алба хаагч шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтраасан байна.
 
Уг нийтийн байранд хоёр айл амьдарч байсан ба нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулснаар хүний амь нас эрсдээгүй байна. Харин Онцгой байдлын албан хаагч утаанд угаартсаны улмаас эмнэлгийн тусламж авчээ. Албан хаагчийн биеийн байдал хэвийн байгаа гэнэ. Гал түймэрт өртсөн айлуудад аймгийн Онцгой комиссоос гэр, сууцаар хангах асуудлыг шийдвэрлэж, дэмжлэг үзүүлэхээр болсон байна.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ