• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    113   |  
0

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны нэгдүгээр сарын 24-ний шөнө 01 цагийн үед 60 тн газ тээвэрлэж явсан автомашин суудлын автомашинтай мөргөлдөж дэлбэрсэн хэрэг гарсан. 

Цагдаагийн байгууллагын зүгээс уг хэргийг шалгаж мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн. Уг хэрэгт холбогдуулан тээврийн хэрэгслийн жолооч нар болох  Э.Мөнхнаран, Ч.Ренчиндорж нарыг 48 цагийн хугацаатай түр баривчилжээ. Жолооч нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 болон 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хойшлуулшгүй тохиолдол, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй үндэслэлээр цагдан хорьсон байна. 

TAGS