Баянзүрх дүүрэг Дүнжингарав худалдааны төвийн замд гарсан ослын улмаас баруун уулзвараас зүүн, урд, баруун, хойд чиглэлд зорчих замуудыг тодорхойгүй хугацаагаар хааж хязгаарлалтын бүс тогтоогоод байсан.
Холбогдох байгууллагуудаас замын зорчих хэсгийг чөлөөлөх, зорчих хэсгийн гадаргууг цэвэрлэх ажлуудыг Дүнжинагаравын уулзвараас зүүн чиглэлд зорчихоос бусад хязгаарлалт тогтоосон замуудыг нээлээ. Иргэд, жолооч та бүхэн өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан соёлтой хөдөлгөөндөө оролцоно уу.