• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    175   |  
0
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн автозамын уулзварт өнгөрөгч шөнө газ тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас томоохон хэмжээний дэлбэрэлт болсон. Ослын газарт Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гурван албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад амь нас алдсан.
 
Ослын улмаас 63 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Ш.Амгаланбаяр (1987-2024), гал сөнөөгч, ахлагч Д.Барсүрэн (1995-2024), гал сөнөөгч, ахлагч Э.Түвшинтөр (1996-2024) өргөсөн тангарагтаа үнэнч байж халуун амиа алдлаа. Албан хаагчдынхаа гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, мөрдөс нэгт хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье. 
 
 
TAGS