• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    150   |  
0

Газ тээвэрлэж явсан автомашин суудлын машинтай мөргөлдөж дэлбэрсэн хэрэг өнгөрөгч шөнө гарсан. Уг хэргийн улмаас Онцгой байдлын гурван албан хаагч амь насаа алдаад байна. 

Уг осолтой холбогдуулан Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажлыг эхлүүлээд байгаа. Осол гаргасан хоёр жолооч хоёулаа амьд байгаа гэнэ. Хоёр жолоочоос эхний байдлаар согтуурлын зэрэг тодорхойлоход эрүүл байжээ. Шалгалтын ажиллагаа үргэлжилж жолооч нараас цусны дээж авч шинжилгээний байгууллагад шалгуулж байгаа гэнэ. 

Ослын дуудлага цагдаагийн байгууллагад шөнийн 01:03 цагт иржээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлийн албан хаагчид таван минут орчмын дараа ослын газарт очжээ. Албан хаагчид хөдөлгөөн зохицуулалт, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамгаалалтын бүс тогтоож ажилласан талаар мэдээлэл өглөө. 

TAGS