• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    203   |  
0

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт газ тээвэрлэж яваад дэлбэрсэн ослын талаар Улсын Онцгой Комиссоос мэдээлэл хийж байна. Олон нийтийн сүлжээнд газ шатаж байгаа тохиолдолд галыг бүрэн унтартал үүрэг гүйцэтгэх боломжгүй, галаас 40, 100 метр зайд байх ёстой зэрэг мэдээлэл гараад байгаа. Уг асуудалтай холбогдуулан ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян дараах мэдээллийг өглөө. 

Г.Ариунбуян "Газ тээвэрлэж явсан ачааны машинтай суудлын автомашин мөргөлдөж гал гарсан гэх дуудлагын дагуу Онцгой байдлын 63-р ангийн найман албан хаагч хоёр автомашинтайгаар ослын газарт очсон. Ослын газарт ойр орчимд газ тархсан байдалтай, гал түймэр гарч байсан. Алба хаагчид дүрмийн дагуу хүчтэй гал унтраах хошуугаа голомт руу чиглүүлээд амь насаа алдсан гурван албан хаагч галын үнэлгээ гаргах явцад дэлбэрэлт болсон. Тус дэлбэрэлтийн улмаас ёмкос 40 метрийн зайд шидэгдэж манай албан хаагчид амь насаа алдсан. 

Ийм тохиолдол Монгол Улсад анх удаа бүртгэгдэж байна.  Олон нийтийн сүлжээнд 40 метр, 100 метр гэсэн асуудал яваад байна. Өнөөдөр мөрдөгдөж байгаа дүрмийн дагуу ажилласан. Алба хаагчид зохих дүрмийн дагуу үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан" гэв.

 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ