• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    278   |  
0

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Дүнжингаравын уулзвар дээр газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн хэрэг шөнийн 01:07 цагт гарсан.  Онцгой байдлын алба гал түймрийг өглөөний 04:30 цагт унтраасан. Уг хэрэгтэй холбогдуулан ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян мэдээлэл хийлээ.

Дэлбэрэлтэд өртсөн Edu Apartment байрны 23 том хүн 17 хүүхдийг нүүлгэн шилжүүлсэн байна. Урьдчилсан байдлаар Түлэнхийн төвд 10, Цэргийн төв эмнэлгийн хордлогын тасагт 1, ЭХЭМҮТ-д 3-н хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Дэлбэрэлтийн улмаас Онцгой байдлын 63-р ангийн гурван албан хаагч ёмкост цохиулж амь насаа алджээ. 

Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар тодруулахад газ тээвэрлэж явсан автомашин эргэлт хийх үедээ хажууд яваа тээврийн хэрэгслийг анзааралгүй давхар эргэж мөргөлтийн улмаас ёмкост их хэмжээний халалт үүсэж дэлбэрсэн гэж үзэж байгаа гэнэ. Цагдаагийн байгууллагын зүгээс ослын шалтгааныг нарийн тодруулахаар ажиллаж байна. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ