• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    141   |  
0
Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, 7 аймгийн 27 суманд төмөр зудын нөхцөл үүсэж, өвөлжилт хүндэрсэн. Он гарсаар 176 мянга гаруй мал хорогдоод байгаа тул зудын нөхцөлд Засгийн газар, УОК-оос махны нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, өвс тэжээлийн нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд хивэг тэжээлийн экспортыг он дуустал хугацаанд хязгаарлаж, улсын нөөцөөс 21 аймаг, нийслэлийн алсдагдсан 3 дүүрэгт 9.182.4 мянган тонн малын тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгоод байна.
 
Мөн аймаг, сумын тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд аж, ахуй нэгжүүд орон нутгийн ЗДТГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулан малын тэжээлийг үйлдвэрийн үнээр шууд нийлүүлэх боломжтой болж, энэ сарын 19-ний байдлаар Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл аймагт нийт 110 тонн тэжээлийг нийлүүлжээ.
 
Махыг худалдан авах нийлүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын хүрээндУОК, ХХААХҮЯ-тай хамтран, хөдөө орон нутгаас явуулын байдлаар малчдын гар дээрх махыг худалдан авах ажлыг эхлүүлж, одоогоор 21 аймгаас худалдан борлуулах, хүнсэнд хэрэглэх зорилгоор 39.5 мянган тонн махыг нийслэл болон аймаг, сумд руу нийлүүлээд байна.
 
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 233 дугаар тогтоолоор батлагдсан Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдаалах, дундын зуучлалгүйгээр малчдаас хэрэглэгчдэд шууд хүргэх боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд Хөдөө аж ахуйн бирж нь мал, махны арилжааг амжилттай эхлүүллээ. Хөдөө аж ахуйн бирж нь худалдагч болон худалдан авагч нь хаанаас ч захиалга өгдөг нээлттэй, хялбар бөгөөд захиалга дээр тулгуурласан арилжаа, дуудлага худалдааг байнга зохион байгуулах боломжийг бүрдүүлсэн.
 
Эхний арилжаанд Архангай, Өвөрхангай, Төв аймгаас малчид оролцож, 362.6 сая төгрөгийн үнэ бүхий 350 толгой амьд хонь, 70 орчим тн хонь, ямаа, үхрийн махыг арилжаад байна.
 
Мал, махны биржийн арилжаа нь малчдад нөөцөлсөн махаа хадгалалтын нөхцөлөөс шалтгаалан муутгах эрсдэлээс сэргийлэх мөн тээврийн зардал төлөхгүйгээр орон нутгаасаа мал, махаа худалдах боломжийг, үйлдвэр худалдан авагчдад нэг дороос бөөн худалдан авалт хийх, хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, санхүүжилтийн эх үүсвэртэй болох боломжийг олгож байгаагаараа давуу талтай юм.
 
Эх сурвалж: ОБЕГ

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ