• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    120   |  
0

Аминдэм хүүхдийг үнэхээр өндөр болгодог уу гэвэл үгүй юм. Хүүхэд хэрхэн өсдөг, түүний өсөлтөд юу, яаж нөлөөлдөг тухай анагаах ухаан хэдийнэ хангалттай судалсан ба үүн дотор өдөр бүр олон төрлийн аминдэм ууснаар таны хүүхэд өндөр болно, дархлааг дэмжинэ, хоолны дуршил нэмнэ гэсэн судалгааны үр дүн байдаггүй билээ. Хэрэв тийм байсан бол бид бүгд хүссэн өндөртөө хүрч, хүн бүр өндөр байх байсан бизээ. Харин энэ дунд тодорхой хэдэн эрдсүүд болох кальци, Д витамин зэрэг нь ясны бэхжилт, яс сийрэгжилтийн эсрэг нөлөө үзүүлснээр хүүхдийн өсөлтөд дам нөлөөлдөг нь батлагдсан.

Тэгвэл юу хүүхдийн өсөлтөнд шууд нөлөөлдөг вэ?

1. Удамшил - Эцэг, эхээс хүүхэд дан ганц хэр өндөр болох тухай мэдээллээ өвлөөд зогсохгүй, үс, нүдний өнгө, ааш араншин, цаашлаад зарим өвчин эмгэг ч генээр удамшдаг. Аав, ээжийн өндрийг харьцуулан хүүхдийн боломжит өндрийг тооцоолох боломжтой ба энэ нь тухайн хүүхдийн хооллолт, хөдөлгөөн зэргээс шалтгаан 5-8 см-ээр хэлбэлзэх боломжтой. Иймд хүүхэд бүрийн өсөлт харилцан адилгүй байдаг.

2. Дааврууд - Тэр дундаа хүүхдийн амьдралын эхний 3 жилд бамбайн даавар, түүнээс хойш өсөлтийн даавар, өсвөр насанд бэлгийн дааврууд хүүхдийн өсөлтөд хамгийн чухал нөлөө үзүүлнэ.

3. Хоол, тэжээлийн байдал - Хэдий чинээ олон төрлийн, тэжээллэг, насанд тохирох илчлэгийг тэнцвэртэйгээр өдөр бүр авна, төдий чинээ өсөлт эрчимжинэ. Харин илчлэгийг тэнцвэргүй, хэтрүүлэн авсанаас таргалж, хэвийн өсөлтөд саад учруулдаг. Хамгийн гол нь микро аминдэмүүд буюу витаминуудаас илүү макро амин дэм болох уураг /мах, самар, өндөг/, нүүрс ус /үр тариа/, сүү, сүүн бүтээгдэхүүн хүүхдийн өсөлтөд шаардлагатай суурь тэжээл юм.

4. Дасгал хөдөлгөөн, нойр - Өсөлтийн даавар нь хүүхэд унтсанаас 1 цагийн дараа хамгийн оргил хэмжээнд хүрч, дасгал хөдөлгөөн хийх үед эрчимтэй ялгардаг нь нотлогджээ.

  • 1-2 нас- 11-14 цаг
  • Цэцэрлэгийн насныхан 10-12 цаг
  • 10-16 насныхан- 8,5-9,5 цаг хоногт унтах хэрэгтэй.

Харин хүүхэд тураалтай байх, орчны сөрөг нөлөө, архаг эмгэг, удаан хугацааны даавар эмчилгээ хийлгэх зэрэг нь хэвийн өсөлтөд саад учруулдаг.

Сүүлийн үед өвчин эмгэгийн шалтгаангүйгээр өсөлтийн даавар тариулах тохиолдол олширсон. Хүүхдийн өсөлт нарийн зүй тогтолтой учир та яаран хүүхдээ өндөр болгох гэж өсөлтийн даавар тариулалгүй хүүхдийн эмчээс зөвлөгөө, мэдээлэл аваарай.

Эх сурвалж: Зинт клиник

TAGS





Холбоотой санал болгох мэдээ