• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    144   |  
0

УИХ-аас өнгөрөгч оны арванхоёрдугаар сард нүүрсний сонсголыг зохион байгуулсан. Түр хорооны даргалагч Б.Энхбаяр сонсголд гэрчээр дуудагдсан ч ирээгүй хүмүүст Зөрчлийн хуулиар шийтгэл ногдуулахаар Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболдод хандаж, албан бичиг илгээжээ.

Хоёр үе шаттай болж өнгөрсөн нүүрсний сонсголд 200 гаруй хүн гэрчээр дуудсанаас 74 хүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй аж. Тиймээс Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл ногдуулахаар харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн нь энэ аж. УИХ-аас зохион байгуулсан сонсголд ирэхээс зайлсхийсэн, мэдүүлэг өгөхөөс татгалзсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар иргэнийг 100 мянгаас 300 мянган төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг 2000-4000 нэгжээр торгохоор зохицуулсан байдаг.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ