• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    102   |  
0

Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний хэмжээ Австралийнхыг давлаа

БНХАУ-ын Австралиас импортлох металлургийн нүүрсний хэмжээ 2020 оноос өмнөх түвшиндээ хэзээ ч эргэж хүрэхгүй байх магадлалтай гэж “S&P Global”-ийн шинжээчид үзжээ.

Бээжингээс Австралийн нүүрсэнд тавиад байсан албан бус хоригоо цуцалснаас хойших жил орчмын хугацаанд БНХАУ-ын бусад бүх нийлүүлэгчдээсээ импортолсон коксжих нүүрсний хэмжээ хоригийн өмнөх түвшнийг давж сэргээд байгаа юм.

2023 оны эхний 10 сард тус улсын нийт импорт өмнөх оны мөн үеэс 57.1 хувиар өсөж, 81.1 сая тонн хүрснээс дийлэнхийг нь Монгол, ОХУ-ын нийлүүлэлт хангасан бол энэ хугацаанд Австралийн нийлүүлэлт гурав хүрэхгүй хувийг нь эзэлжээ.

Австралийн нийлүүлэлт тасарсан үед БНХАУ-ын худалдан авагчид Монголын өндөр чанартай коксжих нүүрс, ОХУ-ын хүхэр, үнс багатай нүүрсний импортыг нэмэгдүүлсэн бөгөөд энэ байдал өдий хүртэл хадгалагдахад Монгол Улс, ОХУ-ын нүүрс үнийн хувьд "өрсөлдөх чадвар маш сайтай" нь нөлөөлснийг “Wood Mackenzie”-ийн шинжээч Саймон Ву онцолж байна.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ