• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Б.Аззаяа   |    129   |  
0

БНСУ-ын кимчиний экспорт өнгөрсөн онд 155.6 сая ам.доллар болж, шинэ дээд түвшинд хүрэв

БНСУ-ын кимчиний экспорт 2023 онд бүх цаг үеийн дээд түвшинд хүрсэн байна. Тус улс 155.6 сая ам.доллартой тэнцэх хэмжээний кимчи экспортолсон нь өмнөх оныхоос 10.5 хувиар өссөн дүн болжээ. БНСУ-ын Гаалийн газрын мэдээллээр 2022 онд тус улс 41,118 тонн кимчи экспортолж байсан бол өнгөрсөн онд 7.1 хувиар өсөж,  44,041 тонн болсон байна. Харин таван жилийн өмнөхтэй харьцуулбал 55 хувиар өсөөд байгаа ажээ.

2023 онд Япон улс БНСУ-аас 20.1 мянган тонн кимчи импортолж тус улсаас хамгийн их кимчи импортолсон орнуудыг тэргүүлсэн бол 10.6 мянган тонныг импортолсон АНУ удаалж байна. Дээрх хоёр улс БНСУ-ын кимчиний нийт экспортын 65 хувийг бүрдүүлжээ. Харин Нидерланд улс БНСУ-аас 1756 тонн кимчи импортолж, гурав дахь том импортлогч болсон бол Австрали, Их Британи  кимчи импортоороо жагсаалтын эхний тавд бичигдэж байна. 2023 оны сүүлийн байдлаар БНСУ-аас дэлхийн 92 улс кимчи импортолж байгаа аж.

"Кимчиний экспорт эрчимтэй өсөхөд БНСУ-ын энтертайнмент контентууд хүчтэй нөлөөлсөн" гэж тус улсын Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам онцолж байна.

TAGS